Sunday, September 4, 2016

E-Business

Электрон бизнес

б
дл

Тэр дундаа Электрон худалдаа гэдэг нь:

Интернэт худалдаа (E-commerce) нь 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд өдгөө улам боловсронгуй болон хөгжсөөр байна. И-худалдаа гэдгийг явцуу утгаар нь авч үзэх юм бол интернэтийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол и- худалдаа гэдэг нь бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг интернетийн өргөн цар хүрээнд сүлжээг ашиглан явуулах E-Бизнес гэж нэрлэж болно. И-худалдаа нь байгууллагын хувьд дэвшилтэт технологи, мэдээлэлд тулгуурласан бизнесийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нөөцийг нэмэгдүүлдэг. И- худалдаа нь улс хоорондын нийгэм, эдийн засаг, соёлын хэлхээ, холбоог газар зүйн байрлалаас үл хамаарч бий болгоход ач холбогдолтой. Электрон худалдаа нь бодит бараа бүтээгдэхүүн ба бодит бус мэдээллийн электрон худалдааг илэрхийлдэг.И-худалдааны хүрээн дэхь онлайн үйл ажиллагаанд хүргэлт тээвэрлэлт, худалдаа, төлбөр хүлээн авах, маркетинг, хөгжүүлэлт зэрэг орно. Манай орны хувьд энэ төрлийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн хэдэн жилийн дотор бизнес эрхлэгчид интернет ашиглан өөрсдийн үйл ажиллагаагаа тэлж, бүтээгдэхүүнээ сурталчлан онлайн худалдаа явуулж байна. Ингэснээр зар сурталчилгаа хийх зардлаа хэмнэж байна гэсэн үг юм.
'И-худалдааны зах зээлүүд'
1.Нэгээс олон руу чиглэсэн –борлуулагч талын зах зээл ( нэг нийлүүлэгч бүтээгдэхүүн болон үнийг санал болгоно)
2.Олноос нэг рүү чиглэсэн – худалдан авагч талын зах зээл (олон нийлүүлэгчид гол худалдан авагчийн бизнес дээр үнэ хаялцана)
3.Заримаас олон руу – дистирбьюторын зах зээл (илүү их худалдан авагчыг татаын тулд нийлүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний каталогийг нэгтгэх)
4.Олноос зарим руу – худалдан авалтын зах зээл ( үндсэн худалдан авагчид худалдан авах зүйлсийнхээ каталогийг нэгтгэдэг. Үнийг бууруулахын тулд өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг)
5.Олноос олон руу – дуудлага худалдааны зах зээл ( үнэ динамикаар тогтдог)
      'Интернет худалдааны төрлүүд'
1. Бизнесээс бизнест хандсан хэлбэр Энэ чиглэл нь компани хоорондын харилцан үйлчлэлийн бүх түвшинг хамруулдаг. Энэ тохиолдолд тусгай \ жишээ нь EDI\ стандартуудыг ашигласан байдаг. Жишээ нь: дилер бие дааж захиалга явуулж түүнийхээ биелэлтийг бүрэн хянах боломжтой. Харин бэлтгэн нийлүүлэгч нь агуулахын системд нэвтэрч чадах болохоор хамтрагчийнхаа материал нөөцийг хянах боломжтой. Ийм жишээг компани хоорондын харилцаанаас маш олныг олж болно.
2. Бизнесээс хэрэглэгчид хандсан хэлбэр Энэ чиглэлийн гол жишээнд электрон жижиглэнгийн худалдаа орно. Интернет ашиглан олон дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор хэрэглэгчдэд бараа, үйлчилгээний өргөн сонголт хийх боломжтой болжээ.
3. Хэрэглэгчээс хэрэглэгчдэд хандсан хэлбэр Хэрэглэгчид бусад хэрэглэгчидтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан туршлага, зарим пүүс компаниудтай харьцах туршлага гэх мэт арилжааны мэдээлэл солилцоно. Үүнд бас хувь хүмүүсийн хоорондын дуудлага худалдаа ч ордог. 4. Peer to peer Хүмүүс компьютерийн файл ба эх сурвалжтай холбоотой зүйлсийг төв вэб сервергүйгээр хоорондоо солилцон наймаалцах 5. m-Commerce Гар утас гэх мэт хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглан худалдаа хийх

Интернетийг ашиглан бизнесийн шинэ арга замууд бий болсоор л байна. Олон нийтийн анхаарлыг өөртөө татаж чадсан бизнесүүдийн ихэнх нь хэрэглэгчдэд хандсан хэлбэртэй байдаг. Жишээ нь: Amazon.com Tomato.mn
Интернет худалдааг байгуулах нь '
1 Хяналт хамгаалалт Таньж мэдэх, хамгаалалт хийх
2 Товч намтар, хувийн мэдээлэл Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авах, зан төлвийг ажиглах
3 Хайлтын удирдлага Хэрэглэгчдэд хайж байгаа бүтээгдэхүүнээ амар хялбар аргаар олоход туслах
4 Агуулгын удирдлага Сайтын агуулга
5 Каталогийн удирдлага Бүтээгдэхүүнийг ижил төстэй байдлаар нь бүлэглэх, энэ нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үзэхэд илүү хялбар болгодог.
6 Төлбөр тооцоо Төлбөр тооцоог хэрхэн яаж хийх, түүний талаар ойлгомжтой тайлбар байх
7 Ажлын урсгалын удирдлага Худалдан авах үйл ажиллагааг автомажуулах
8 Үйл ажиллагааны мэдэгдэл Үйл ажиллагааг хэрэглэгчиддээ таниулах
Мессэж, и-мейл, мэдээллийн самбар зэргийг ашиглана. 9 Худалдаа ба хамтын ажиллагаа Зуучлал, гэрээ хэлцэл гэх мэт
Интернет худалдааны сайтыг байгуулахдаа эдгээр зүйлс анхаарлаа хандуулах ёстой. Хамгийн гол нь үйл ажиллагаагаараа үйлчлүүлэгчдийн хүлээлтийг унагаахгүй байх, үйлчилгээний дутагдалтай талыг тэр дор нь засдаг байх, сайт луу ороход шууд л хүнийн анхаарлыгн татдаг, ашиглахад амар байх шаардлагатай байдаг. И-худалдааны зах зээлийн газрууд
Стратегийн хувьд Кликс ба Брикс гэсэн стратегиуд байдаг.
• Кликс буюу бизнесийн зарим хэсгийг и-худалдаатай нэгтгэх – Хамтран ажиллах ба стратегийн түншлэл
• Брикс буюу салангид байлгах – Байгууллага и-худалдааг орлогын нэмэгдэл эх үүсвэр байдлаар салангид байлгах

И-худалдааг хөгжүүлэх нь '
Интернет худалдааг амжилттай явуулах хүчин зүйлс нь 1.Сайтын үзэмж болон агуулга, хялбар ашиглах боломж зэрэгт анхаарах
2. Маркетинг буюу реклам сурталчилгааг явуулах
3. Байгууллага болон бусад сайтуудтай хамтран ажиллах
4. хамгаалалт ба найдвартай байдал
5. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг маш сайн хангах
6. Туслах үйлчилгээг олноор нь оруулж өгөх / жишээлбэл онлайн туслах, санал хүсэлт, асуулт хариултын хэсэг гэх мэт /

No comments:

Post a Comment