"Сүү хувьцаат компани"-ийн тарган бүтээгдэхүүний танилцуулга:

Гүзээлзгэнэтэй тараг
Бүтээгдэхүүний онцлог:
Гүзээлзгэнэтэй тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Уураг, эрдэс бодис, амин дэмээр баялаг, мэдрэлийн системийг тайвшруулж, хоол боловсруулах эрхтэний болон зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Гүзээлзгэний амттай учраас жимсэнд дурлагч танд энэхүү бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Орц найрлага:
Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, жимсний амт
Хадгалах нөхцөл:
+(-)2 –оос +4°С хэмд 10 хоног хадгална.
Савлагаа:
500 гр

Амтлаг тараг
Онцлог:
Амтлаг тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Хүн өдөрт 500 граммаас доошгүй тараг ууснаар хөгшрөлт удаан явагдаж, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжирдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Амтлаг тараг нь В1 болон В2 витаминаар баялаг бөгөөд экологийн цэвэр органик бүтээгдэхүүн юм.
MNS 4229- 2003
Орц найрлага:
Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, тогтворжуулагч
Хадгалах нөхцөл:
+(-)2 –оос +4°С хэмд 10 хоног хадгална.
Савлагаа:
500 г

Гадилтай тараг
Бүтээгдэхүүний онцлог:
Гадилтай тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Тараг уух гэхээр ямар нэгэн амт танд дутагдаад байна уу. Тэгвэл танд гадилтай таргаа санал болгож байна. Гадил жимсний гайхамшигт амтыг оруулж өгснөөрөө энэхүү бүтээгдэхүүн нь онцлог юм. Бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Орц найрлага:
Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө, элсэн чихэр, жимсний амт
Хадгалах нөхцөл:
+(-)2 –оос +4°С хэмд 10 хоног хадгална.
Савлагаа:
500 гр

Цөцгийтэй тараг
Бүтээгдэхүүний онцлог:
Цөцгийтэй тараг нь хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулдаг тул АМЬД тараг хэмээн нэрийдэж байна. Амьд тараг нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, бие организмыг амраадаг. Орой унтахаасаа өмнө тараг ууж заншвал таны бие амарч, эрч хүчээр дүүрэн өглөөг угтана. Цөцгийтэй тараг нь судас хатуурах, цусны даралт ихсэх болон ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх ач тустай.
MNS 4229-2003
Орц найрлага:
Үнээний цэвэр сүү, сүүн хүчлийн хөрөнгө
100 гр бүтээгдэхүүнд: тослог 3,2 % , уураг 3,2%, нүүрс ус 3,4 гр
Хадгалах хугацаа:
+4-өөс +(-)2°С хэмд 7 хоног хадгална.
Хэмжээ:
1000г, 800г

Элгэн тараг 800гр
Монгол элгэн таргийг бүрэхдээ хөөрүүлсэн сүүндээ сүүн хүчлийн өсгөвөр буюу хөрөнгө нэмэн саванд нь тодорхой хугацаанд байлган бүрэлдүүлдэг. Ийнхүү уламжлалт аргаар бүрсэн тараг нь илүү өтгөн, зөөлөн амттай болдог.
Миний Монголын элгэн тараг”-ийг энэхүү уламжлалт аргаар савлагаа бүрт нь бүрсэн бөгөөд хамгийн органик, Монгол хүний биед төгс зохицох амьд бүтээгдэхүүн юм.
Элгэн таргийг энгийн нүдээр ялгах бас нэг онцлог нь өтгөн, зөөлөн байхаас гадна бага зэргийн шар сүү ялгарч болно. Энэ нь тус бүтээгдэхүүний технологийн онцлог бөгөөд сайтар хутган идээрэй.
Элгэн тарагны ач тус:
Элгэн тарганд кальци ихээр агуулагддаг учир хүүхдийн шүд ургах, яс бэхжилт, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг тул бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэддээ элгэн таргийг тогтмол хэрэглэж байгаарай.
Мөн цусан дахь холестериний хэмжээг багасгахаас гадна ахимаг настай хүмүүсийн зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурдаг нь тогтоогдсон.
Элгэн тараг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, гэдсэнд байгаа хортой бактериудыг багасгаж, өтгөн хатах, гэдэс хямрахаас сэргийлж, хоолны шингэцийг сайжруулдаг давуу талтай.
Орц найрлага: Үнээний сүү, сүүн хүчлийн цэвэр өсгөврийн хөрөнгө
Хадгалах хугацаа: +4+-2 хэмд 10 хоног хадгална

Интоортой иогурт
Бүтээгдэхүүний онцлог:
Интоор нь цус бүрдэлтийн процест нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг. Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас ашиггүй нянгуудыг үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст сайн нөлөөтэй.
Найрлага:
Үнээний цэвэр сүү, хөрөнгө, сахар, бэхжүүлэгч, байгалийн жимс /интоор/
Хадгалах хугацаа:
+5°С –аас дээшгүй хэмд 14 хоног хадгална.
Савлагаа:
400гр, 180гр